Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АН, МАН-ын ажлын хэсгүүд мэдээлэл хийнэ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хүргүүлсэн хамтран засгаа байгуулах саналыг хэрхэх талаар АН, МАН-ын хооронд зөвшилцөх ажлын хэсэг байгуулагдаж, өчигдөр орой

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АН, МАН-ын ажлын хэсгүүд мэдээлэл хийнэ
АН, МАН-ын ажлын хэсгүүд мэдээлэл хийнэ. Зураг: МҮОНРТ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хүргүүлсэн хамтран засгаа байгуулах саналыг хэрхэх талаар АН, МАН-ын хооронд зөвшилцөх ажлын хэсэг байгуулагдаж, өчигдөр орой 22.00 цагийн үед өндөрлөсөн. Ажлын хэсгүүд Засгийн газарт хамтрах эсэх болон улс орны нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг эрсдэл багатайгаар даван туулах зэрэг асуудлуудаар тодорхой зөвшилцөлд хүрч зөвшилцлийн протоколоо эцэслэн баталж солилцсон.

Энэ АН, МАН-ын ажлын хэсгийнхэн зөвшилцлийнхөө үр дүнгийн талаар Хоёр намын ажлын хэсгийг ахалсан УИХ-ын гишүүн М.Батчимэг, Су.Батболд нар хамтран өнөөдөр 17 цагт Төрийн ордонд мэдээлэл хийхээр болжээ.

Хуваалцах