АН, МАН-ын зөвшилцөл гацаанд орж, завсарлага авсан
ИЗНН УИХ-д хоёр суудалтай. Нэг хувь ч хүрэхгүй байгаа, бүлэггүй нам шүү дээ. Тэгэхээр тэдэнд саймшрах хэрэг байхгүй. Гэхдээ энэ бол АН-ын шийдэх асуудал” гэж ярив.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Засгийн газрыг хамтран байгуулах тухай АН, МАН-ын зөвшилцөл гацаанд орж, завсарлага авсан талаар мэдээлэв. Тэрбээр АН-ынхан 19 сайд, 16 яамтай байх санал оруулсныг МАН-ынхан эсэргүүцэж, МАН-ын зарим гишүүн хурал хаян гарсан хэмээсэн юм. Мөн яам, сайдын тоог нэмэхээр дагаад төсвийн зардал нэмэгдэнэ. Тиймээс МАН-ынхан 13 яам, 16 сайдтай байх, өмнө нь батлагдсан бүтцийг дэмжиж байгаа аж. Гэхдээ 13 яамыг дотор нь өөрчилж, ССАЖЯ-ыг татан буулгаж, чиг үүргийн яамдад хуваах, Хөдөлмөрийн яамыг татан буулгаж, Хүн амын хөгжил, нийгмийн хамааллын яамтай нэгтгэх саналтай буйгаа илэрхийлэв.
Яамдын тоог УИХ-д суудалтай гишүүдийн тоонд харьцуулан хуваах нь зүйтэй гэж үзсэн намынхаа байр суурийг тэрбээр илэрхийлээд, нарийн тооцвол АН 7.6, МАН 5.7, Шударга ёс эвсэл 2.4 хувийг эзэлж байна. Иймээс АН-д найм, МАН-д зургаа, "Шударга ёс" эвсэлд хоёр сайдын суудал ногдож байгааг онцоллоо. Хоёр намын зөвшилцөх уулзалтын үеэр яамдын тоог нам, эвсэлд хэрхэн хуваарилах талаар яриагүй байгаа аж. Гол нь 1.6 жилийн дараа УИХ-ын сонгууль болно, тиймээс эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөө гаргаж таарна. МАН-ын бүлгийнхэн ХАА-н салбарт голлон анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
ИЗНН яах болж байна гэсэн сэтгүүлчдийн асуултад “ИЗНН УИХ-д хоёр суудалтай. Нэг хувь ч хүрэхгүй байгаа, бүлэггүй нам шүү дээ. Тэгэхээр тэдэнд саймшрах хэрэг байхгүй. Гэхдээ энэ бол АН-ын шийдэх асуудал” хэмээн хариуллаа.


















