Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ан Сан Су Чи Мьянмарын ерөнхийлөгчтэй уулзлаа

Мьянмарын шинэ парламентын гишүүд ирэх нэгдүгээр сард ажил үүргээ хүлээн авна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ан Сан Су Чи Мьянмарын ерөнхийлөгчтэй уулзлаа
Ан Сан Су Чи Мьянмарын ерөнхийлөгчтэй уулзлаа. Зураг: МҮОНРТ

Мьянмарын шинэ парламентын гишүүд ирэх нэгдүгээр сард ажил үүргээ хүлээн авна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан “Ардчиллын төлөөх Үндэсний Холбоо” намын тэргүүн Ан Сан Су Чи ерөнхийлөгч Тейн Сейнтэй уулзаж, засгийн эрхийг тайван байдлаар шилжүүлэх асуудлаар санал солилцсон байна.

Дөчин таван минут үргэлжилсэн хаалттай уулзалтын үеэр хоёр тал засгийн эрхийг тайван байдлаар шилжүүлэхээр тохиролцсон гэж ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Еэ Хтут мэдэгджээ. Энэ уулзалтын үеэр дараагийн ерөнхийлөгчийг сонгох тухай ярилцсан эсэх нь олон улсын анхаарлыг татаж байсан юм. Ан Сан Су Чигийн хоёр хүү Британи иргэншилтэй учир үндсэн хуулийн дагуу тэрээр ерөнхийлөгч болох эрхгүй. Иймээс уулзалтын үеэр үндсэн хуулийн энэ зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай ярилцсан байж магадгүй гэж шинжээчид таамаглаж байсан.

Гэвч энэ таамгийг Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч үгүйсгэн, дараагийн Ерөнхийлөгчийн талаар ерөөсөө дурдаагүй, зөвхөн тайван замаар засгийн эрх шилжүүлэх тухай асуудал ярьсан гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Ан Сан Су Чи ерөнхийлөгч Тейн Сейнээс гадна Мьянмарын цэргийн командлагч Мин Аун Хлайнтай өнөөдөр уулзахаар товложээ.

Хуваалцах