АН-ын бүлэг дөрвөн асуудал хэлэлцжээ
УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар өчигдөр дөрвөн асуудал хэлэлцжээ. Нэгдүгээрт, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны мэргэжилтнүүдээс цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсчээ.
Мэдээллийн алба

УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар өчигдөр дөрвөн асуудал хэлэлцжээ. ҮХААЯ-ны мэргэжилтнүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл сонссоны дараа Засгийн газрын гадаад бодлогын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар Ерөнхий сайд мэдээлэл өгсөн байна. Мөн төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбоотойгоор ажлын хэсгийн мэдээллийг сонсож төрөөс баримтлах мөнгөний бодлого, 2014 оны төсөвтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцжээ. Түүнчлэн “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг”-ийг хэлэлцсэн аж. ҮХААЯ-ны мэргэжилтнүүдийг бүлгийн хурал дээр дуудсан шалтгаанаа бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Энэ жил эрт хүйтрэх магадлал өндөр байгааг цаг уурынхан хэлсэн. Гэтэл ургац хураалт 60 гаруйхан хувьтай үргэлжилж байна. Тиймээс АН-ын бүлэг үүн дээр онцгой анхаарах шаардлагатай болсон" юм гэлээ.


















