Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АН-ын бүлэг Ерөнхийлөгчтэй уулзаж байна

УИХ дахь АН-ын бүлэг яг одоо шинээр томилох Ерөнхий сайдыг бүлгээсээ сонгохын тулд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АН-ын бүлэг Ерөнхийлөгчтэй уулзаж байна
АН-ын бүлэг Ерөнхийлөгчтэй уулзаж байна. Зураг: МҮОНРТ

УИХ дахь АН-ын бүлэг яг одоо шинээр томилох Ерөнхий сайдыг бүлгээсээ сонгохын тулд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж байна.

Бүлэг өнөө өглөөнөөс эхлэн хуралдсан бөгөөд нэлээд маргаантай байлаа. Тодруулбал, намын дарга Н.Алтанхуяг Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжихгүй байна гэдгээ мэдэгдэж хурлыг орхин гарсан тул гишүүд Ерөнхийлөгчтэй зөвшилцөх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Ерөнхий сайдад Ч.Сайханбилэг гишүүнийг С.Баярцогт нэр дэвшүүлсэн бол Д.Ганбат гишүүнийг Г.Баярсайхан санал болгож нэр дэвшүүлсэн юм. Харин намын дарга Н.Алтанхуяг өчигдөр хийсэн мэдээлэлдээ Засгийн газрыг унагах санал өгсөн гишүүдийг намын даргын эрх мэдлийн хүрээнд Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхгүй хэмээн мэдэгдсэн. Гэвч өнгөрсөн өдрүүдэд хуралдсан АН-ын ҮЗХ-ны ээлжит бус хуралдаанаар шинээр Ерөнхий сайд томилох, Засгийн газар байгуулах зэрэг асуудлыг УИХ дахь АН-ын бүлэгт даатгах шийдвэр гаргасан. Тиймээс намын дарга болон бүлгийн гишүүдийн хооронд зөрчил үүсчээ.

Бүлгийн гишүүдийн Ерөнхийлөгчтэй хийж буй уулзалтын талаар эргэн мэдээлэх болно.

Хуваалцах