Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АН-ын бүлэг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр болжээ

Учир нь өнгөрсөн өдрүүдэд Хятадад болсон АСЕАМ-ын хуралд оролцоод ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх орондоо эргэн ирсэн тул Ерөнхий сайдын асуудлаар түүнтэй зөвшилцөх нь зүйтэй хэмээн үзэж үүний дараа дахин хуралдахаар болжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АН-ын бүлэг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр болжээ
АН-ын бүлэг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр болжээ. Зураг: МҮОНРТ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнээ сонгохоор өглөөнөөс хойш хуралдаж байгаа. Түр завсарлаад хуралдсан бүлгийн хуралдаан дахин завсарлага авлаа. Учир нь өнгөрсөн өдрүүдэд Хятадад болсон АСЕАМ-ын хуралд оролцоод ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх орондоо эргэн ирсэн тул Ерөнхий сайдын асуудлаар түүнтэй зөвшилцөх нь зүйтэй хэмээн үзэж үүний дараа дахин хуралдахаар болжээ.

Бүлгийн хуралдааны үеэр Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Д.Ганбат нарыг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн бөгөөд Г.Баярсайхан гишүүний дэвшүүлсэн МоАХ фракцийн гишүүн Д.Ганбат гишүүн олонхиос дэмжлэг авч чадаагүй гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Тиймээс одоо Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг нарын хэнийг нь Ерөнхий сайдад томилох талаар хэлэлцэх бололтой. Мэдээллийг эргэн хүргэх болно.

Хуваалцах