АН-ын бүлэг хуралдаж эхэллээ
Өнөөдөр УИХ-ын намрын нэгдсэн чуулган эхэлсэнтэй холбогдуулан УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр УИХ-ын намрын нэгдсэн чуулган эхэлсэнтэй холбогдуулан УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна.
Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 13:00 цагаас эхлэн хуралдсан юм. Хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг огцруулах зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлсэн. Харин дөнгөж сая МАН-ын бүлэг хуралдаанаасаа завсарлага авч АН-ын бүлгийн хурал эхэллээ.
УИХ дахь АН-ын бүлэг энэ удаа хаалттай хуралдаж байгаа бөгөөд хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Эзэн-100” хөтөлбөрийн үр дүнгийн талаар мэдээлэл хийх ажээ. Бид намын бүлгүүдийн хуралдааны талаар эргэн мэдээлнэ.


















