АН-ын бүлэг хуралдсангүй
Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдаж тухайн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудад байр сууриа нэгтгэдэг.
Мэдээллийн алба

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдаж тухайн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудад байр сууриа нэгтгэдэг. Энэ долоо хоногийн хувьд бүлгүүд Сонгуулийн тухай болон Ард нийтийн санал асуулгын тухай хуульд байр сууриа нэгтгэхээр байгаа.
Үүний дагуу УИХ дахь МАН болон “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж байна. Харин УИХ дахь АН-ын бүлэг хуралдсангүй. Албан эх сурвалжийн мэдээлснээр АН-ын бүлгийн гишүүдийн ирц хүрээгүй учраас хуралдаан хойшилсон. Харин зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар гишүүд Ард нийтийн санал асуулгын тухай хуульд санал нэгдэж чадаагүй байгаа аж.
Түүнчлэн бие даагч гишүүд бүгд хөдөө орон нутагт томилолттой яваа учир өнөөдөр мөн мэдээлэл хийсэнгүй.


















