Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

АН-ын бүлэг хүүхэд, одонтой эхчүүдийн тэтгэмжийг танахгүй байхаар тогтжээ

Мөн цалин тэтгэврийг нэмэхэд эх үүсвэр гаргалаа хэмээн УИХ-ын дарга З.Энхболд мэдээлэв.

Д.
Д.Мягмардорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АН-ын бүлэг хүүхэд, одонтой эхчүүдийн тэтгэмжийг танахгүй байхаар тогтжээ
АН-ын бүлэг хүүхэд, одонтой эхчүүдийн тэтгэмжийг танахгүй байхаар тогтжээ. Зураг: МҮОНРТ

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж байна. Тус намын бүлэг 2015 оны төсвийн тодотгол болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцжээ. Бүлгийн хуралдаанаар хүүхдийн, одонтой эхчүүдийн мөнгө, гибрид машины татварыг хуучнаар үлдээх байр сууринд хүрчээ. Мөн цалин тэтгэврийг нэмэхэд эх үүсвэр гаргалаа хэмээн УИХ-ын дарга З.Энхболд мэдээлэв. Сангийн яамнаас 2015 оны төсвийн тодтголд зарим татварыг нэмэгдүүлж, эх хүүхдийн тэтгэмжийг танах төслийг оруулж ирээд байгаа юм.

Хуваалцах