Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АН-ын бүлэг мэдээлэл хийлээ

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдааныг бүлгийн дэд дарга С.Одонтуяа удирдан мэдээлэл хийлээ. Энэ долоо хоногт АН-ын бүлэг Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэлэлцэх бөгөөд мөн ЗГ-аас өргөн барьсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж байгаа аж.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АН-ын бүлэг мэдээлэл хийлээ
АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа. Дараа нь бүлгийн дэд дарга С.Одонтуяа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Энэ долоо хоногт АН-ын бүлэг Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэлэлцэх бөгөөд мөн ЗГ-аас өргөн барьсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж байгаа аж. Харин С.Бямбацогт нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх боломжгүй гэж үзжээ. Учир нь татвар болон төсөлтэй холбоотой хуулийн төслийг зөвхөн Засгийн газраас л өргөн барих ёстой бөгөөд энэ нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзэж байна.

Хуваалцах