Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АН-ын бүлэг мэдээлэл хийлээ

Төрийн албаны зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан. Завсарлагын гурван хоногийн хугацаа өнөөдөр дуусгавар болсонтой холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АН-ын бүлэг мэдээлэл хийлээ
АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Зураг: МҮОНРТ

Төрийн албаны зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан. Завсарлагын гурван хоногийн хугацаа өнөөдөр дуусгавар болсонтой холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ.

УИХ-ын анхдугаар чуулган хуралдахын өмнө УИХ дахь АН-ын бүлгээс Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг ажлаас чөлөөлөх нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэн УИХ-ын дарга болон МАН-ын дарга М.Энхболдод хандаж мэдэгдэл хүргүүлж байгаагаа мэдээлсэн. Тэд 2012 онд УИХ-ын тогтоолоор зөвлөлийн гишүүдийг зургаан жилийн хугацаатай томилсон. Гэвч томилгооны хугацаа дуусаагүй байхад чөлөөлөх асуудлыг оруулж ирэх нь Төрийн албаны тухай хуулийг зөрчинө гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Төрийн албаны зөвлөлийн хоёр гишүүнийг ээлжийн амралттай байх хугацаанд нь албан тушаалаас чөлөөлөх асуудлыг УИХ-д оруулж ирлээ гэж АН-ын бүлгийн зүгээс мэдээлсэн. Тиймээс энэ үйлдлээ нэн даруй таслан зогсоохыг УИХ дарга болон МАН-ын бүлгээс шаардаж байна гэлээ. Мөн төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас чөлөөлөхийг завдсан аливаа үйлдэлтэй УИХ дахь АН-ын бүлэг тууштай тэмцэх болно гэдгээ мэдэгдэв.

Хуваалцах