АН-ын бүлэг мэдээлэл хийнэ
АН-ын бүлэг бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ.
Мэдээллийн алба

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралдаж тухайн долоо хоногт байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлууд болон тухайн цаг үеийн асуудлуудад байр сууриа нэгтгэж сэтгүүлчдэд мэдээлэл хүргэдэг.
Уламжлал ёсоор өчигдөр намын бүлгүүд хуралдаж сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн ч УИХ дахь АН-ын бүлгийн хурал оройтсон тул мэдээлэл хийгээгүй тарсан юм. Харин өнөөдөр АН-ын бүлэг бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ.


















