АН-ын бүлэг Р.Амаржаргалыг дэмжлээ
Гурван нэр дэвшигч буюу Р.Амаржаргал, Д.Ганбат, Ч.Сайханбилэг нарын хэнийг нь Ерөнхий сайд болгох вэ гэх санал хураалтад АН-ын 27 гишүүн оролцож 100 хувийн саналаар АН-ын гишүүд Р.Амаржаргалыг дэмжлээ.
Мэдээллийн алба

АН-ын бүлэг хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодрууллаа. Гурван нэр дэвшигч буюу Р.Амаржаргал, Д.Ганбат, Ч.Сайханбилэг нарын хэнийг нь Ерөнхий сайд болгох вэ гэх санал хураалтад АН-ын 27 гишүүн оролцож 100 хувийн саналаар АН-ын гишүүд Р.Амаржаргалыг дэмжлээ. Хуралдаанд Ч.Сайханбилэг ирээгүй байна. Түүнийг УИХ-ын дарга З.Энхболдод нэрээ татах тухай хэлсэн гэх албан бус эх сурвалжийн мэдээ байна. Санал хураах үед нэр дэвшигч Д.Ганбат нэрээ татсан юм. Одоо АН УИХ-д суудалтай бусад намтай зөвшилцөж байж Ерөнхийлөгчид Ерөнхий сайдын нэрийг өргөн барих юм. Хэрвээ Ерөнхийлөгч нэр дэвшигчийг хүлээн зөвшөөрвөл асуудлыг УИХ-д оруулж нэгдсэн чуулганаар Ерөнхий сайдыг томилох учиртай.


















