Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АН-ын бүлэг Ш.Түвдэндоржид хариуцлага тооцжээ

АН-ын бүлэг өнөөдөр ээлжит бус хуралдаанаа хийж бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржид хариуцлага тооцох шийдвэр гаргажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АН-ын бүлэг Ш.Түвдэндоржид хариуцлага тооцжээ
АН-ын бүлэг Ш.Түвдэндоржид хариуцлага тооцжээ. Зураг: МҮОНРТ

АН-ын бүлэг өнөөдөр ээлжит бус хуралдаанаа хийж бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржид хариуцлага тооцох шийдвэр гаргажээ.

Өнгөрөгч даваа гарагийн бүлгийн ээлжит хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны даргын асуудлыг хэлэлцэх үед Д.Ганбат гишүүн олонхийн санал авсан. Гэтэл Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ш.Түвдэндорж гишүүн өөрийнхөө нэрийг дэвшүүлэн, Д.Ганбат гишүүнтэй өрсөлдөн, олонхийн саналыг авсан юм. Түүний энэхүү үйлдлийг бүлгийн шийдвэрийн эсрэг санал гаргасан хэмээн үзэж ийнхүү хариуцлага тооцон, бүлгийн дэд даргын албаас чөлөөлсөн байна.

Хуваалцах