АН-ын бүлэг үдээс хойш хуралдана
УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо хуралдаж өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах санал болон ирэх 2015 оны төсвийн төслийг хэлэлцэхтэй холбогдсон асуудлаар санал солилцож байна.
Мэдээллийн алба

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдаж байна. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо хуралдаж өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах санал болон ирэх 2015 оны төсвийн төслийг хэлэлцэхтэй холбогдсон асуудлаар санал солилцож байна. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт завсарлага авсан шинээр томилогдох сайд нарын асуудал ч байгаа юм.
Харин УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өнөө өглөө зарлагдсан байсан ч үдээс хойш хүртэл хойшиллоо. Учир нь АН-ын бүлэг хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуягаас МАХН-ын дарга Н.Энхбаяртай байгуулсан хамтран ажиллах гэрээний талаар тайлбар авах ажээ.
Түүнчлэн УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг мөн хуралдаж АН-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний талаар болон шинээр томилох сайдын талаар хэлэлцэж байна гэдгийг эх сурвалжууд мэдээллээ.


















