Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

АН-ын бүлэг Засгийн газрын сайдуудыг чөлөөлөхийг дэмжив

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын зарим гишүүнийг чөлөөлөх саналаа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарт хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АН-ын бүлэг Засгийн газрын сайдуудыг чөлөөлөхийг дэмжив
АН-ын бүлэг Засгийн газрын сайдуудыг чөлөөлөхийг дэмжив. Зураг: МҮОНРТ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын зарим гишүүнийг чөлөөлөх саналаа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарт хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Үүний дагуу өнөөдөр АН-ын бүлэг хаалттай горимоор хуралдаж, бүлгийн олонх гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн саналыг дэмжлээ. Бүлгийн хуралдаанд 25 гишүүн оролцсон байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Шадар сайд Ц.Оюунбаатар, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарыг чөлөөлөх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн юм.

Хуваалцах