АН-ын бүлэг завсарлага авлаа
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Цолмонг томилохыг дэмжлээ. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Ардчилсан намын бүлэг завсарлага хүссэн байна.
Мэдээллийн алба

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Цолмонг томилохыг дэмжлээ. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс гаргасан саналыг танилцуулаад дэгийн хуульд заасны дагуу тус намын бүлэг уг асуудлаар завсарлага авах хүсэлт гаргасан юм.
Хуралдаан даргалагч Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх нь хуульд заасан тодорхой хугацаатай учраас Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн АН-ын бүлэгт 30 минутын завсарлага өгч буйгаа мэдэгдсэнээр хуралдаан түр завсарлалаа.


















