Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

АН-ын бүлгийн хурал хойшиллоо

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд даваа гараг бүр хуралдаж мэдээлэл хийдэг.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АН-ын бүлгийн хурал хойшиллоо
АН-ын бүлгийн хурал хойшиллоо. Зураг: МҮОНРТ

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд даваа гараг бүр хуралдаж мэдээлэл хийдэг. Өнөөдрийн хувьд Бие даагчдын зөвлөл хуралдаж мэдээлэл хийсэн бол "Шударга ёс" эвслийн бүлгийн хуралдаан үргэлжилж байна.

Харин дөнгөж сая МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Дээрх намын бүлгүүдийн хуралдаанаас олны анхаарлыг татаж байгаа нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан. Өнөөдрийн намын бүлгийн хуралдаанаар сайдаасаа огцрох хүсэлтээ өгөөд буй Х.Баттулга болоод суудлаасаа огцрох эсэх нь тодорхойгүй байгаа Х.Тэмүүжин сайдын асуудлыг хэлэлцэх юм. Бүлгийн хуралдаан өглөө эхэлнэ гэж байсан ч хойшлогдож үдээс хойш товлогдлоо.

УИХ дахь АН-ын бүлэг үдээс хойш 15:00 цагаас хуралдана.

Хуваалцах