Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

АН-ын бүлгийн хуралдаан хойшиллоо

Бүлгийн хуралдаанаар ирэх оны төсвийн тухай хуулиас гадна өнгөрсөн өдрүүдэд болсон намын ҮЗХ-оос баталсан УИХ-д суудалтай бусад нам эвслийн бүлгүүдтэй хамтарч Засгийн газар байгуулах ажлын хэсэг байгуулах талаар хэлэлцэх байсан юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АН-ын бүлгийн хуралдаан хойшиллоо
АН-ын бүлгийн хуралдаан хойшиллоо. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдах байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Бүлгийн хуралдаанаар ирэх оны төсвийн тухай хуулиас гадна өнгөрсөн өдрүүдэд болсон намын ҮЗХ-оос баталсан УИХ-д суудалтай бусад нам эвслийн бүлгүүдтэй хамтарч Засгийн газар байгуулах ажлын хэсэг байгуулах талаар хэлэлцэх байсан юм.

Хуралдаан хойшилсны дараа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд намын нэр бүхий гишүүд цуглан хуралдаж байгаа бөгөөд ямар асуудал хэлэлцэж байгаа нь тодорхойгүй хэдий ч ҮЗХ-ны хуралдааны талаар ярилцаж байгаа гэдгийг албан бус эх сурвалжууд мэдээлж байна.

Хуваалцах