АН-ын бүлгийн хуралдаан завсарлалаа
Хуралдаанаар Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд тус бүлгийн хуралдаанаас болоод чуулганы ирц бүрдэлгүй хойшилсон юм.
О.
О.Энхмаа
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

УИХ дахь АН-ын бүлэг өглөөнөөс эхлэн хуралдаж сая завсарлага авлаа. Хуралдаанаар Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд тус бүлгийн хуралдаанаас болоод чуулганы ирц бүрдэлгүй хойшилсон юм.
АН-ын бүлгийн гишүүд ирээгүйн улмаас чуулганы хуралдаан хойшилж 14:00 цагаас хуралдахаар болсон. Гэвч чуулган үдээс хойш ч мөн хуралдахгүй бололтой. Учир нь АН-ын бүлэг сая завсарлага авахдаа 14:00 цагаас дахин хуралдана гэдгээ мэдэгдлээ.
Хуваалцах


















