Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АН-ын бүлгийн хуралдаанд "Алтан гадас"-аас нэг ч хүн ирээгүй байна

АН-ын бүлгийн хуралдаан дөнгөж сая Төрийн ордны “А” танхимд эхэллээ.

Д.
Д.Мягмардорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АН-ын бүлгийн хуралдаанд "Алтан гадас"-аас нэг ч хүн ирээгүй байна
АН-ын бүлгийн хуралдаанд "Алтан гадас"-аас нэг ч хүн ирээгүй байна. Зураг: МҮОНРТ

АН-ын бүлгийн хуралдаан дөнгөж сая Төрийн ордны “А” танхимд эхэллээ. Хуралд Н.Алтанхуяг болон "Алтан гадас" фракциас нэг ч хүн ирээгүй байна. Хуралд оролцож буй МҮДН болон "Шонхор", МоАХ фракцийнхан Ерөнхий сайдад нэр дэвшсэн гурван нэр дэвшигч дээр саналаа хэлж байна.

Өчигдөр АН-ын бүлэг Ерөнхий сайдад нэр дэвшиж буй хүмүүсээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө гэж байсан. Ерөнхийлөгч тэдэнд "Хүнээ хурдан сонго. Олонхийн санал авсан хүнийг дэмжинэ" гэдгээ дуулгажээ. Харин АН-ын дарга Н.Алтанхуяг Засгийн газрыг огцруулах санал өгсөн хэнийг ч сайдад нэр дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдэж, өчигдөр бүлгийн хуралдаанаа орхин гарсан. АН-ын бүлэг Ерөнхий сайдад хэнийг сонгохоо нууц санал хураалтаар шийдэх юм. Одоогоор Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдад Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Д.Ганбат нар нэр дэвшээд байгаа билээ.

Хуваалцах