АН-ын ЕНБ-ийн дарга Ц.Оюундарь Увсын асуудлаар тайлбар хийлээ
Өнгөрсөн 7 хоногийн АН-ын сэтгүүлчидтэй уулздаг 4/11 уулзалтын үеэр тус намын ЕНБ-ийн дарга Ц.Оюундарь УИХ-ын 15 дугаар тойрог буюу Увс аймгийн сонгуулийн маргаантай асуудлаар Д.Нямхүү, Т.Мэндсайхан нарын хамт мэдээлэл хийсэн билээ.
Мэдээллийн алба

Өнгөрсөн 7 хоногт АН-ын сэтгүүлчидтэй уулздаг 4/11 уулзалтын үеэр тус намын ЕНБ-ийн дарга Ц.Оюундарь УИХ-ын 15 дугаар тойрог буюу Увс аймгийн сонгуулийн маргаантай асуудлаар Д.Нямхүү, Т.Мэндсайхан нарын хамт мэдээлэл хийсэн билээ.
Энэхүү мэдээллээс хойш сөрөг хүчнээс болон бусад улс төрийн намуудаас Өвөрхангай сонгуулийн маргааныг сөргүүлэн сөхөх хандлага үе үе цухалзах болжээ. Үүнтэй холбогдуулан АН-ын ЕНБ-ийн дарга Ц.Оюундарь өөрийн facebook хуудсаараа дамжуулан ийн тайлбар хийжээ.
Тэрээр “Увсын сонгуулийн маргааны асуудлыг хууль эрх зүйн хувьд гаргаж ярихаар зарим хүмүүс Өвөрхангайн 2-оо яриач гэж "барьцах" юм. Иймд бяцхан тайлбар хийе гэж бодлоо.
Өвөрхангайн 10-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн 2 нь сонгуулийн сурталчилгааныхаа явцад хуулийн тодорхой заалтыг зөрчсөн гэдгийг тойргийн хороо нь хүлээн зөвшөөрч тогтоолоо гаргасан байдаг. Бүх шатны шүүх тэр тогтоолыг л барьж шийдвэрүүдээ гаргасан бөгөөд тэрхүү тогтоолыг гаргасан Өвөрхангайн тойргийн хорооны дарга нь МАН-ын хүн байсан юм. Тэр хүн намчирхалгүй, харин ч сонгуулийнхаа хуулийг чандлан барьж, "МАН-ын хоёр нэр дэвшигч үнэхээр нэр татагдах хэмжээний зөрчил гаргажээ" гэсэн тогтоолыг бүр сонгуулийн дүн гарахаас өмнө гаргачихсан байсан юм. Тойргийн хорооны энэ тогтоолыг үндэслэж МАН-ын хоёрын нэр татагдсан бөгөөд нэгэнт эхний хоёрын нэр татагдсан учраас дараагийн 2 нь болох одоогийн УИХ-ын гишүүн Г.Батхүү М.Зоригт нарын нэрийг эрх бүхий байгууллагаас УИХ-д өргөн мэдүүлснээр Өвөрхангайн сонгуулийн маргаан өндөрлөсөн юм.
Ер нь ч тэгээд хууль эрх зүйн зарчим ярьж байхад иймэрхүү барьцаалсан үг үйлдэл гаргах нь МАН үеийн үед хууль зөрчиж мөнгө тарааж сонгуульдаж байсан, цаашид ч ингэж сурсан бохир аргаараа сонгуульдаж байна гэдгээ ил тод зарлаж буй хэрэг юм” гэв.


















