Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АН-ын Гүйцэтгэх зөвлөл өнөө орой хуралдана

Намын дарга Гүйцэтгэх зөвлөлөө хуралдуулахаар тов зарлалаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АН-ын Гүйцэтгэх зөвлөл өнөө орой хуралдана
АН-ын Гүйцэтгэх зөвлөл өнөө орой хуралдана. Зураг: МҮОНРТ

Хоёр өдөр хуралдсан УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр дараагийн Засгийн газрын тэргүүнд УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн.

Үүнтэй холбоотойгоор намын дарга Гүйцэтгэх зөвлөлөө хуралдуулахаар тов зарлалаа. Тодруулбал, өнөөдөр 17:00 цагаас АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдахаар болсон байна.

Хуралдаанаар Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад томилох асуудлыг хэлэлцэх бөгөөд үүний дараа намын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдаж мөн шинэ Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх юм. Гэхдээ одоогоор намын ҮЗХ хэзээ хуралдах нь тодорхойгүй байна.

Хуваалцах