Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АН-ын Их хурал маргааш хуралдана

Маргааш болох Их хуралтай холбогдуулан өнөөдөр Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо 11:00 цагт хуралдахаар төлөвлөсөн. Гэсэн ч одоогоор Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан хараахан эхлээгүй байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АН-ын Их хурал маргааш хуралдана
АН-ын Их хурал маргааш хуралдана. Зураг: МҮОНРТ

Ардчилсан намын Их хурал маргааш болно. Тус Их хуралд 1210 төлөөлөгч оролцох бөгөөд энэ удаагийн хурлаар намын үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах юм. Их хуралд оролцох төлөөлөгчдийг сум, аймаг, нийслэл, дүүргээс сонгогдсон Ардчилсан намын төлөөлөгчид, тус намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд, Хяналтын ерөнхий хорооны гишүүд, Намын дэргэдэх байгууллагын төлөөллөөс бүрдсэн 1210 төлөөлөгч бүрдүүлнэ.

Хуваалцах