Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АН-ын үүсгэн байгуулагчид ҮЗХ-д шаардлага хүргүүлнэ

Уг уриалгыг АН-ын үүсгэн байгуулагчдын анхдугаар зөвлөгөөнөөс гаргажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АН-ын үүсгэн байгуулагчид ҮЗХ-д шаардлага хүргүүлнэ
АН-ын үүсгэн байгуулагчид ҮЗХ-д шаардлага хүргүүлнэ. Зураг: МҮОНРТ

АН-ын үүсгэн байгуулагчдын холбооны Ерөнхий зохицуулагч Д.Лхагвасүрэн, тус холбооны гишүүн Ж.Намсрай нар өнөөдөр ҮЗХ-ны хуралд зориулж уриалга гаргасан гэдгээ мэдэгдлээ. Уг уриалгыг АН-ын үүсгэн байгуулагчдын анхдугаар зөвлөгөөнөөс гаргажээ.

Тодруулбал, АН-ын үүсгэн байгуулагчдын анхдугаар зөвлөгөөн өчигдөр болжээ. Зөвлөгөөнд 21 аймгийн 300 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд энэ үеэр АН-ын үүсгэн байгуулагчдын холбоо байгуулагдаж 51 хүний бүрэлдэхүүнтэй Зохицуулах зөвлөлөө томилсон байна. АН-ын үүсгэн байгуулагчдын холбооноос гаргасан уриалгад АН-ын Их хурлыг “Онц их хурал” нэртэйгээр ирэх 12 дугаар сард зарлан хуралдуулах хүсэлтэй байгаагаа бичсэн байна.

Үүнээс гадна АН дотроо шинэчлэл явуулах ёстой. Үүний үр дүнд нам дотроо нэг үзэл бодолтой, фракцгүй байх ёстой гэж үүсгэн байгуулагчдын холбооны гишүүд үзэж байгаа ажээ.

Хуваалцах