Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Анааш тэмээнээс ч олон хоногоор ус уухгүй байж чаддаг

Хүмүүс анаашийг дуугардаггүй гэж боддог. Тэгвэл аюул тулгарсан үед чангаас чанга дуугардаг байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Анааш тэмээнээс ч олон хоногоор ус уухгүй байж чаддаг
Анааш тэмээнээс ч олон хоногоор ус уухгүй байж чаддаг. Зураг: МҮОНРТ

Анааштай холбоотой сонирхолтой баримтаас хүргэж байна.

• Хэл нь 45 см, хар өнгөтэй.
• Алхам хоорондын зай нь 6-8 метр. Тэмээнээс ч илүү олон хоногоор ус уухгүй байж чаддаг
• Цохилт нь арсланг ч унагаах хүчтэй
• Дэлхийн хамгийн өндөр сүүн тэжээлтэн
• Зүрх нь 11 кг
• Анаашийг анх "camelоpardalis" хэмээдэг байж. /"camel" - тэмээ, "pardis" – шилүүс/
• Хүзүү нь ердөө долоон үетэй. Яг хүнийх шиг
• Заримдаа унтахдаа хэвтдэг. Ихэнхдээ босоогоороо унтана. Ингэхдээ унахгүйн тулд толгойгоо модны мөчрийн завсар хавчуулдаг
• Хүмүүс анаашийг дуугардаггүй гэж боддог. Тэгвэл аюул тулгарсан үед чангаас чанга дуугардаг байна.
• Төл нь дөнгөж төрөөд хэдхэн цаг болонгуутаа хөл дээрээ зогсож чадна. Өндөр нь 1.5 м, жин нь 100 кг байдаг
• 55 км/цаг хүртэл хурдалдаг
• Хамгийн гол дайсан нь арслан. /Хүнээс гадна шүү дээ/
• Эрэгчин анааш 5-7 м хүртэл өндөр байдаг.
• Өдөрт 35 кг ургамлыг өлхөн иднэ. Эмэгчин нь хэлээ 42 см хүртэл сунгана.

С.Алдар

Хуваалцах