Анагаахын оюутнууд шинэ номын сантай боллоо
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн шинэ номын сангийн нээлт өнөөдөр боллоо.
Мэдээллийн алба
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн шинэ номын сангийн нээлт өнөөдөр боллоо. Энэ номын сан нээлттэй хэлбэрийн уншлага буюу уншигчид өөрсдөө ороод, хэрэгтэй номоо сонгон авч болох юм байна. Мөн уншлагын танхимаа курсээр зааглаж өгсөн. Үүнээс гадна, зөвхөн мэргэжлийн ном гарын авлагаар хязгаарлагдахгүй бусад салбарын, тухайлбал, уран зохиол, шинжлэх ухаан, түүх, танин мэдэхүй зэрэг салбарын ном багтааснаараа онцлог гэж АШИУС-ийн Төв номын сангийн захирал н.Оюунгэрэл ярьж байна.


















