Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Анагаахын салбарын Нобелийн эзэд тодорлоо

Шведийн Каролинский Институтийн Нобелийн хороо Анагаахын салбарын Нобелийн эздийн нэрсийг өнгөрсөн даваа гарагт зарласан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Анагаахын салбарын Нобелийн эзэд тодорлоо
Анагаахын салбарын Нобелийн эзэд тодорлоо. Зураг: МҮОНРТ

Шведийн Каролинский Институтийн Нобелийн хороо Анагаахын салбарын Нобелийн эздийн нэрсийг өнгөрсөн даваа гарагт зарласан байна.

“Гепатит С” вирусийг олж нээсэн Америкийн вирус судлаач Чарльз Райс, Британи гаралтай Канад эрдэмтэн МайклХаутон, Америкийн эрдэмтэн, физикч ХарвиАлтер нар Нобелийн шагнал, түүнийг дагалдан ирдэг 9 сая Швед крон буюу 1 сая гаруй ам.долларыг хуваан авна.

Цусаар дамждаг хамгийн түгээмэл гурван төрлийн гепатит байдаг бөгөөд нэг нь с вирус юм. Гетатит С вирусийг нээснээр цусаар шинжилгээ авах боломж, чадавхыг нэмэгдүүлж, олон сая хүний амийг аврах шинэ эм, бэлдмэлийг гарган авч чадсан байна. Гипатит вирус нь нь элэгний хатуурал болон элэгний хавдрыг үүсгэдэг.

ДЭМБ-ын судалгаагаар одоогоор дэлхий дээр 70 сая гаруй хүн архаг хэлбэрийн “гепатит с” вирусийг тээгч юм.

АНУ-ын эрдэмтэн, вирус судлаач Чарльз Райс
Британи гаралтай Канад эрдэмтэн Майкл Хаутон
АНУ-ын эрдэмтэн, физикч Харви Алтер
Хуваалцах