Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Анд" хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2019 оны 02-01/74 дугаартай Худалдаа, үйлчилгээний газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо Жанжины 23-506 тоотод байрлах Анд ложистик ХХК-ийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Анд" хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ
“Анд" хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2019 оны 02-01/74 дугаартай Худалдаа, үйлчилгээний газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо Жанжины 23-506 тоотод байрлах Анд ложистик ХХК-ийн Анд хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийв.

Шалгалтаар аж ахуйн нэгж, байгууллага үйлчилгээний барилга байгууламж нь эрх бүхий байгууллагаас хянаж баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдаагүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй, түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үүсэх сөрөг үр дагавар, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгах арга хэмжээг аваагүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хэсэгт заасан үндэслэлээр шийтгэлийн арга хэмжээ оногдуулж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлэн ажиллалаа гэж Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах