Андре Пирлог илүү сайн таних боломжтой боллоо
Италийн алдарт хөлбөмбөгч Андре Пирлогийн тухай ном “E-book” хэлбэрээр Bookstore.mn-д худалдаалагдаж байна.
Мэдээллийн алба

Италийн алдарт хөлбөмбөгч Андре Пирлогийн тухай ном “E-book” хэлбэрээр Bookstore.mn-д худалдаалагдаж байна.
Дэлхий даяар хүндлэгдсэн тэрбээр амьдрал, карьераа өмнө нь ил болгож байгаагүй тул дээрх сайтаас уншвал уншигч та илүү ихийг мэдэж болно.
Жишээлбэл, “Босфорын гүүр”-нээс үсэрчихмээр санагдсан Истанбул дахь гунигт үдэш, Пеп Гуардиолатай хийсэн нууц уулзалт, “АС Милан”-ыг орхисон шалтгаан, Рино Гаттузог хэрхэн шоглодог байсан зэрэг сэтгэл хөдөлгөсөн, элэг хөшөөсөн түүхээр аялах юм.
Тус номын нэр “Андреа Пирло Би сэтгэдэг учраас тоглодог”. Өмнөх үгийг хөлбөмбөгийн тайлбарлагч Б.Батзаяа, Э.Балжинням нар бичжээ.


















