Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Андрей Бабиш: Дүрвэгсдийн асуудлаарх НҮБ-ын хэлэлцээрт нэгдэхгүй

Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш дүрвэгсдийн асуудлаарх НҮБ-ын хэлэлцээрт гарын үсэг зурж нэгдэхгүй байхад уриалжээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Андрей Бабиш: Дүрвэгсдийн асуудлаарх НҮБ-ын хэлэлцээрт нэгдэхгүй
Андрей Бабиш: Дүрвэгсдийн асуудлаарх НҮБ-ын хэлэлцээрт нэгдэхгүй. Зураг: МҮОНРТ

Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш дүрвэгсдийн асуудлаарх НҮБ-ын хэлэлцээрт гарын үсэг зурж нэгдэхгүй байхад уриалжээ. Тэрбээр парламентийн доод танхимдаа үг хэлэхдээ Унгар, Австри улсын жишээгээр НҮБ-ын дээрх хэлэлцээрт оролцохоос татгалзах санал гаргасан байна.

Чехийн Засгийн газар ирэх долоо хоногт уг баримт бичгийг хэлэлцэх гэж байгаа юм. НҮБ ирэх 12 дугаар сард Мароккод хийх бага хурлаараа “Зохицуулалттай цагаачлалын төлөө дэлхийн пакт бичиг” батлахаар төлөвлөж байгаа юм.

Заавал дагаж биелүүлэх албагүй тодорхой хэсэг бүлэг арга хэмжээг тэнд тусгасан юм байна. Үүнд тухайлбал, бичиг баримтгүй дүрвэгсдэд бичиг баримт олгох, мөн тэднийг тусламж авах боломжоор хангах зэрэг заалт багтаж байна.

Чехийн Дотоод хэргийн сайд Ян Хамачек НҮБ-ын энэхүү баримт бичиг заавал биелүүлэх албагүй, хүсэл зоригийн тунхаг бичиг гэдэг үүднээс дэмжсэн юм байна. АНУ НҮБ-ын энэхүү хэлэлцээрт нэгдэхгүй гэдгээ түрүү жилийн 12 дугаар сард мэдэгдсэн.

Тус баримт бичигт орсон зарим заалт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын цагаачлалын бодлоготой зөрчилдөж байна гэж Вашингтон тухайн үед тайлбарласан юм. Дараа нь энэ оны долоодугаар сард Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан уг баримт бичгийг цагаачлалыг өөгшүүлсэн шинжтэй, Унгар улсын энх тайван байдалд уршиг тарина гэж үзэн түүнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Дараахан нь мөн адил мэдэгдэл хийсэн Австрийн канцлер Себастьян Курц энэ алхмаа улс орныхоо үндэсний тусгаар бүрэн эрхт байдлыг хамгаалах шаардлагатай холбон тайлбарласан байдаг.

Хуваалцах