Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Андрей Бабишийг огцрохыг шаардаж байна

Чехийн Ерөнхий сайд Андрей Бабишийг огцрохыг шаардсан эсэргүүцлийн цуглаан Прага хотод боллоо.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Андрей Бабишийг огцрохыг шаардаж байна
Андрей Бабишийг огцрохыг шаардаж байна. Зураг: МҮОНРТ

Чехийн Ерөнхий сайд Андрей Бабишийг огцрохыг шаардсан эсэргүүцлийн цуглаан Прага хотод боллоо. Цуглаанд Чехийн хот, тосгодоос хэдэн зуун мянгаар тоологдох хүн иржээ. 1989 оны Хилэн хувьсгалаас хойших хамгийн том жагсаалд тооцогдож байна. Эсэргүүцэгчид Чехийн одоогийн улс төрийн дэглэмийг унагах гэж биш, хамгаалах гэж цугласан гэдгээ хэлжээ.

Тэдний хэлж байгаагаар тэрбумтан, популист улстөрч Андрей Бабиш Чехийн хуулийн шүүхийн тогтолцооны бие даасан байдалд халдаж, ардчилалд аюул учруулж буй юм байна. Жагсагчид “Ийм нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч болохгүй. 11 дүгээр сард Хилэн хувьсгалын 30 жилийн ойгоор дахин жагсана” гэцгээж байна.

Гэвч Ерөнхий сайд Андрей Бабиш огцрох үндэслэл байхгүй гэж өөрийгөө өмгөөлсөөр байна. Чехийн Ерөнхий сайд Андрей Бабишийг эсэргүүцсэн энэ цуглаан, хууль зүйн шинэ сайдын томилгооноос эхтэй. Учир нь түүнийг Европын холбооноос олгодог санхүүжилтийн талаар ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан эсэхийг прокурорууд шалгаж байна.

Гэтэл хууль зүйн шинэ сайд Марие Бенесова Андрей Бабишийн ойрын түнш бөгөөд Ерөнхий сайдтай холбоотой хэргүүдийг мөрдөн шалгахын тулд парламентын дархан эрхийг нь цуцлах хүсэлтийг няцааж санал өгч байжээ.

Түүгээр ч зогсохгүй Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш Чехословакийн нууц цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байсан гэх шүүмжлэлд өртөөд байгаа юм.

Хуваалцах