Андрей Пирло гурван жил дараалан Италийн шилдэг тоглогч боллоо
“Ювентус” клубын хагас хамгаалагч Андрей Пирло өнөө жилийн Италийн шилдэг хөлбөмбөгчнөөр тодорсон байна.
Мэдээллийн алба

“Ювентус” клубын хагас хамгаалагч Андрей Пирло өнөө жилийн Италийн шилдэг хөлбөмбөгчнөөр тодорсон байна. Өдгөө 35 настай ахмад тамирчин ийнхүү сүүлийн гурван жил дараалан Итали улсын дээд лиг "Сери А" лигийн шилдэг хөлбөмбөгчнөөр тодорч байгаа юм.
Харин Италийн лигийн шилдэг дасгалжуулагчаар улсын шигшээ багийн дасгалжуулагч Антонио Конте шалгарчээ. Тэрээр өнгөрсөн зун ажлаа авсан бөгөөд өмнө нь гурван жил “Ювентус”-ыг дасгалжуулахдаа тэдэнтэй хамт лигийн аваргын гурван цом өргөсөн нэгэн юм.
Турины Ювентус клубын ерөнхий дасгалжуулагч асан Антонио Конте Италийн шигшээ багийн дасгалжуулагч боллоо. Тэрбээр Чезаре Пранделлийн халааг авч, хоёр жилийн гэрээнд гарын үсэг зурсан байна. Италийн Хөлбөмбөгийн холбооны шинэ ерөнхийлөгч Карло Тавеккио 45 настай Контед шигшээ багийг даатгах нь зүйтэй гэж үзжээ. Конте Ювентус клубыг гурван улирал дараалан Сери А лигийн аварга болгосон шилдэг дасгалжуулагч нарын нэг юм. - See more at: http://sport.time.mn/content/48321.shtml#sthash.TSeC9Lqx.dpuf