Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Андрей Сахаровын нэрэмжит хүний эрхийн шагналтныг зарлана

Европын парламент өнөөдөр Андрей Сахаровын нэрэмжит хүний эрхийн шагналтныг зарлана. Өнгөрсөн оны 2-р сарын 28-ны шөнө Москвад алагдсан оросын сөрөг хүчний улстөрч Борис Немцов,

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Андрей Сахаровын нэрэмжит хүний эрхийн шагналтныг зарлана
Андрей Сахаровын нэрэмжит хүний эрхийн шагналтныг зарлана. Зураг: МҮОНРТ

Европын парламент өнөөдөр Андрей Сахаровын нэрэмжит хүний эрхийн шагналтныг зарлана. Өнгөрсөн оны 2-р сарын 28-ны шөнө Москвад алагдсан оросын сөрөг хүчний улстөрч Борис Немцов, Саудын Арабын блогч Раиф Бадави, Венесуэлийн ардчилсан сөрөг хүчний хэсэг идэвхтэн энэ жилийн шагналд тун ойрхон байгаа хүмүүст яригдаж байгаа юм байна.

Европын парламент 1988 оноос эхлэн олгодог болсон тус шагналыг 50 мянган еврогийн мөнгөн урамшуулал дагалддаг. Зөвлөлтийн онолын физикч, академич, нийгмийн зүтгэлтэн, хүний эрхийг хамгаалагч тэрс үзэлтэн Андрей Дмитриевич Сахаровын дурсгалд зориулсан тус шагналыг хүний эрх, сэтгэлгээний эрх чөлөөний төлөө тэмцэлд онцгой хувь нэмэр оруулсан хүмүүст жил болгон олгодог юм. Зөвлөлтийн “Өөрчлөн байгуулалтын эцэг” ч гэж нэрлэгддэг Андрей Сахаров хүний эрхийн төлөөх тэмцлээрээ Нобелийн шагнал хүртсэн хүн юм.

Хуваалцах