Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Андрес Мануэль Лопес Обрадор 53,8 хувийн саналаар Мексикийн ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Мексикт болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр Андрес Мануэль Лопес Обрадор 53,8 хувийн санал авч ялалт байгуулаад байна. Тэрээр өчигдөр орой нийслэл Мехико

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Андрес Мануэль Лопес Обрадор 53,8 хувийн саналаар Мексикийн ерөнхийлөгчөөр сонгогдлоо
Андрес Мануэль Лопес Обрадор 53,8 хувийн саналаар Мексикийн ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Зураг: МҮОНРТ

Мексикт болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр АндресМануэльЛопесОбрадор 53,8 хувийн санал авч ялалт байгуулаад байна. Тэрээр өчигдөр орой нийслэл Мехико хотын төвд дэмжигчиддээ хандаж хэлсэн үгэндээ төрийн тэргүүний үүрэгт ажилдаа орсон даруйдаа эрчим хүчний салбарт онцгой анхаарал хандуулж ажиллахаа мэдэгдсэн байна.

Тодруулбал эрчим хүчний салбар дахь гэрээ хэлэлцээрийг нягтлан шалгуулж зөрчил алдаа илрүүлбэл Конгресс шүүхэд хандах болно гэдгийг онцлон мэдэгдсэн байна. Мөн иргэдэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хувь болон нийгмийн эрх чөлөө олгох, үндсэн хуулиар олгогдсон иргэний, улс төрийн эрхийг нь хамгаалахад анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна.

Түүнчлэн Мексикийн шинэ засгийн газар санхүү, татварын сахилга батыг дэмжиж, банкнуудын автономит эрхийг хамгаалахаа амласан байна. авилгыг устгах нь шинэ засгийн газрын гол үүрэг зорилт байх болно гэдгийг тэрээр амлаад ах дүү, хамтран зүтгэгчид, гэр бүлийнхнийгээ ч авилгын хэрэгт холбогдвол өршөөлгүйгээр шийтгэх болно хэмээн амласан юм.

Хуваалцах