Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНЭУ ОХУ-аас сансрын хөлөг худалдаж авна

АНЭУ өөрсдийн сансрын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Үүнтэй холбогдуулан тус улсын эрх баригчид ОХУ-аас “СОЮЗ” сансрын хөлгийг худалдаж авахаар төлөвлөж байна. Үүний хажуугаар, тэд РОСКОСМОС-ын үйлчилгээгээр АНЭУ-ын хоёр сансрын нисгэгчийг задгай сансарт, дэлхийн тойрог замд хүргэнэ гэжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНЭУ ОХУ-аас сансрын хөлөг худалдаж авна
АНЭУ ОХУ-аас сансрын хөлөг худалдаж авна. Зураг: МҮОНРТ

АНЭУ өөрсдийн сансрын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Үүнтэй холбогдуулан тус улсын эрх баригчид ОХУ-аасСОЮЗ” сансрын хөлгийг худалдаж авахаар төлөвлөж байна. Үүний хажуугаар, тэд РОСКОСМОС-ын үйлчилгээгээр АНЭУ-ын хоёр сансрын нисгэгчийг задгай сансарт, дэлхийн тойрог замд хүргэнэ гэжээ.

Үүнд мэдээж үнэ хөлс мөнгийг нь төлөх болно гэсэн байна. Оросын баатар, Роскосмос төрийн корпорацийн сансрын нисгэгчийн хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Сергей Крикалев хэлэхдээ, энэ нислэг 2 жилийн дараа гэхэд бараг хийгдэх болно гэж мэдэгдсэн байна. Хуулиараа бол зөвхөн ОХУ-ын иргэн энэ хөтөлбөрт багтах ёстой гэж заасан байдаг тул ийнхүү АНЭУ оросын сансрын хөлөгт өөрсдийн улсын хоёр нисгэгчээ суулгах 2 суудлыг худалдан авах нөхцөл үүсээд байгаа м байна.

Гэсэн хэдий ч АНЭУ-д зориулж Оросын сансрын хөтөлбөрөөс тусдаа өөр нэгэн сансрын пуужин үйлдвэрлэх болно гэжээ. Тус улсын анхны сансрын нисгэгч энэ намар сансарт ниснэ. Түүнд дэлхийн тойрог замд 8 өдөр ажиллах үүрэг ногдож байгаа. Роскосмос болон АНЭУ үүнтэй холбоотой гэрээнд 2018 оны 6-р сард гарын үсгээ зурсан. Хоёр сансрын нисгэгчийг өнгөрсөн оны намраас бэлтгэж эхэлсэн байна. АНЭУ-д сансрын нисгэгчидтэйгээ харилцах, тэдэнд заавар чиглэл өгөх өөрсдийн удирдлагын төв гэж байдаг. Тэд хиймэл дагуулуудыг хийж бүтээж байгаа, мөн урт хугацааны сансрын хөтөлбөрийг боловсруулж байгаа гэлээ.

Хуваалцах