Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

АНЭУ-ын Боловсролын сайд Хуссейн Иврахим Аль Хаммадитай уулзлаа

Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газраас жил бүр 2 оюутныг бакалаврын түвшинд суралцуулах тэтгэлэг олгож ирсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНЭУ-ын Боловсролын сайд Хуссейн Иврахим Аль Хаммадитай уулзлаа
АНЭУ-ын Боловсролын сайд Хуссейн Иврахим Аль Хаммадитай уулзлаа. Зураг: МҮОНРТ

Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газраас жил бүр 2 оюутныг бакалаврын түвшинд суралцуулах тэтгэлэг олгож ирсэн. Энэ тэтгэлгийн тоог нэмэгдүүлж, магистр, докторын түвшинд оюутан сургах боломж олгохыг хүслээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн хүрээнд бакалавр, магистр, докторын түвшинд оюутан суралцуулахад дэмжлэг үзүүлж, засгийн газар хоорондын хэлэлцээрээр сургахад хамтран ажиллах талаар ярилцсан.

“Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Арабын Нэгдсэн Эмират Улсын Боловсролын яам хооронд боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг судлан үзэж, ойрын хугацаанд байгуулах талаар тохиролцлоо.

Энэ санамж бичигт: • Их,дээд сургуулийн хамтын ажиллагаа, эрдэмтэн багш нарын солилцоо,• Харилцан бакалаврын оюутан солилцоо,• Шинжлэх ухааны хамтын ажиллагааны талаар тусгажээ. Эх сурвалж: БШУЯ

Хуваалцах