Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ангараг гарагаас их хэмжээний ус олдлоо

Ангараг гарагийн Валлес Маринерис хавцлаас их хэмжээний ус олдсон талаар Европын сансар судлалын агентлаг мэдээллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ангараг гарагаас их хэмжээний ус олдлоо
Ангараг гарагаас их хэмжээний ус олдлоо. Зураг: МҮОНРТ

Ангараг гарагийн Валлес Маринерис хавцлаас их хэмжээний ус олдсон талаар Европын сансар судлалын агентлаг мэдээллээ. Энэхүү нээлтийг Европын сансар судлалын агентлаг болон ОХУ-ын Роскосмосын хамтран хөөргөсөн “Эксомарс” хөлөг хийсэн байна.

Ангараг гараг дээрх Валлес Маринерис хавцлыг дэлхийн Гранд хавцлын хувилбар гэж нэрлэдэг. Энэхүү хавцлын тогтоц нь Гранд хавцлаас 10 дахин урт, 5 дахин гүн, 20 дахин өргөн юм. Тэгвэл хавцлаас олдсон их хэмжээний усыг Frend төхөөрөмж буюу нарийн нягтралтай эпитермал нейтрон илрүүлэгчээр илрүүлжээ. Энэхүү төхөөрөмж нь Ангарагийн хөрсний дээд метр 3.2 фут өндөр дэх устөрөгчийг зураглах чадвартай юм.

Өмнө нь Ангараг гарагаас бага хэмжээний ус илрүүлж байсан. Тэгвэл энэ удаад Frend төхөөрөмжөөр илрүүлсэн ус нь ер бусын их хэмжээтэй гэж Икарус сэтгүүлд дурджээ. Мөн энэ бүс нутгийн гадаргуугийн 40 орчим хувь нь ус юм.

ОХУ-ын ШУА-ийн Сансар судлалын хүрээлэнгийн ахлах эрдэмтэн, судалгааны хамтрагч Алексей Малахов “Бид хөрсөнд хэчнээн хэмжээний ус байгааг түүний ялгаруулж байгаа нейтроныг харан дүгнэж болно. Учир нь "галактикийн сансрын туяа" гэгддэг өндөр энергитэй бөөмүүд нь Ангараг гарагт тусах үед их хэмжээний нейтрон үүсдэг бөгөөд хуурай хөрс чийгтэй хөрснөөс илүү их нейтрон ялгаруулдаг" гэж мэдэгджээ.

Хуваалцах