Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ангараг руу судалгааны төхөөрөмж хөөргөх хугацааг хойшлуулжээ

АНУ-ын Сансар судлалын хүрээлэн НАСА Ангараг гарагт судалгаа хийх төхөөрөмжөө сансарт хөөргөх хугацааг хойшлуулжээ.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ангараг руу судалгааны төхөөрөмж хөөргөх хугацааг хойшлуулжээ
Ангараг руу судалгааны төхөөрөмж хөөргөх хугацааг хойшлуулжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Сансар судлалын хүрээлэн НАСА Ангараг гарагт судалгаа хийх төхөөрөмжөө сансарт хөөргөх хугацааг хойшлуулжээ. Энэ нь ИнСайт нэртэй тус төхөөрөмжид суурилуулсан газар хөдлөлтийг хэмжих Францад үйлдвэрлэсэн багаж гэмтсэнтэй холбоотой юм байна.

Ангараг гарагийн газрын гадаргуугийн хөдөлгөөнийг атомын нарийвчлалтай хэмжиж, мэдээлэл цуглуулах ёстой энэ төхөөрөмж тус гараг дээрх эрс тэс уур амьсгалыг тэсвэрлэх чадвартай байх ёстой. Үүний тулд төхөөрөмжийн гол гурван мэдрэгчийг агааргүй орчинд тусгаарладаг байна. Харин энэ тусгаарлагчид гарсан цоорлыг засварлах ажил удааширч байгаагаас ИнСайт төхөөрөмжийг ирэх оны гуравдугаар сард төлөвлөсөн ёсоор хөөргөх аргагүй болсон байна.

Ангараг гарагийн геодези, газрын гүн дэх бүтэц, дулааныг шинжлэх зорилготой энэ төхөөрөмжийг дэлхий болон Ангараг гарагийн байршлыг харгалзан, ирэх оны гуравдугаар сарын 4-30-ны хооронд хөөргөх боломжтой гэж тооцоолсон. Харин энэ хугацаанд амжихгүй бол ийм боломж хоёр жил, хоёр сарын дараа л дахин гарна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Хуваалцах