Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ангела Меркел 2015 оны "Оны онцлох хүн"-ээр тодров

Өчигдөр Америкийн “Тайм” сэтгүүлийн редакц энэ оны онцлох хүнээр Германы канцлер Ангела Меркелийг нэрлэлээ. Европ тивд нүүрлэсэн цагаач дүрвэгчдийн хямрал,

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ангела Меркел 2015 оны "Оны онцлох хүн"-ээр тодров
Ангела Меркел 2015 оны "Оны онцлох хүн"-ээр тодров. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Америкийн “Тайм” сэтгүүлийн редакц энэ оны онцлох хүнээр Германы канцлер Ангела Меркелийг нэрлэлээ. Европ тивд нүүрлэсэн цагаач дүрвэгчдийн хямрал, мөн Евро бүсийн орон Грекийн өрийн асуудал зэрэг хүнд саад бэрхшээлийн үед дэлхий нийтэд үгүйлэгдэж байсан хатуу чанд, ёс зүйтэй удирдлага, манлайллыг харуулсан гэж үзэж түүнийг “Оны онцлох хүн”-ээр тодруулжээ.

“Тайм” сэтгүүл тухайн оныхоо нийгэм, улстөрийн амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн хүнийг “Оны онцлох хүн”-ээр нэрлэдэг уламжлал 1927 оноос хойш тогтсон байна. Харин 1936 оноос хойш эмэгтэйчүүд энэхүү шалгаруулалтад нэр дэвших эрхийг нээжээ. Меркел "Тайм" сэтгүүлийн энэ “Оны онцлох хүн” болсноор тус сэтгүүлийн түүхэнд “Оны онцлох хүн” цол хүртсэн дөрөв дэх эмэгтэй болж байна.

Түүний араас "Исламын улс" зэвсэгт бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдади хоёрдугаар байрт жагссан бол, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшихээр хүч үзэж байгаа Дональд Трамп түүний араас удаалсан байна. Харин шалгаруулалтад тунаж үлдсэн найман хүний нэг болох ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эцсийн жагсаалтад орж чадалгүй хасагджээ.

Хуваалцах