Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ангела Меркель БНХАУ-д айлчилж байна

Өнөөдөр Германы канцлер Ангела Меркель 2 өдрийн айлчлалаар Хятад улсад хүрэлцэн ирлээ. Түүний айлчлалын бүрэлдэхүүнд Германы томоохон 20 орчим компанийн удирдлагуудыг дагуулан хийж байгаа

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ангела Меркель БНХАУ-д айлчилж байна
Ангела Меркель БНХАУ-д айлчилж байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Германы канцлер Ангела Меркель 2 өдрийн айлчлалаар Хятад улсад хүрэлцэн ирлээ. Түүний айлчлалын бүрэлдэхүүнд Германы томоохон 20 орчим компанийн удирдлагуудыг дагуулан хийж байгаа энэ удаагийн айлчлалаараа тэрээр Хятадтай худалдаа, эдийн засгийн харилцаагаа сайжруулахыг гол зорилго болгож байна.

Меркель Германы канцлерийн хувиар Хятадад найм дахь удаагаа айлчилж байгаа нь энэ юм. Түүнийг Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян угтан авсан байна. Меркелийн энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд хүлэмжийн хий ялгаруулалтыг хэмжих шалгалтанд булхайцсан нь илэрч шуугиан тарьсан Фольксваген компанийн шинэ гүйцэтгэх захирал Маттиас Мюллер, мөн технологийн салбарт тэргүүлэгч Сименс компанийн гүйцэтгэх захирал Жо Кэзер нар багтсан байна.

Өнөөдөр Меркель Хятадын дарга Си Зиньпинтэй уулзаж, яриа хэлэлцээ хийнэ. Уулзалтын үеэр хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг сайжруулах талаар хэлэлцэхээс гадна дүрвэгч цагаачдын хямралын асуудлаар Герман Хятадаас тусламж хүсч магадгүй байна. Маргааш Меркель Ли Кэцяны төрсөн нутаг болох Аньхой мужийн нийслэлд зочлон, дараа нь Герман, Хятадын бизнес уулзалтад оролцох юм.

Хуваалцах