Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Гадаад мэдээ

Ангела Меркель Францад айлчиллаа

Ангела Меркель Германы канцлерын хувиар албан ёсны сүүлчийн айлчлалаа Францад хийлээ.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ангела Меркель Францад айлчиллаа
Ангела Меркель Францад айлчиллаа. Зураг: МҮОНРТ

Ангела Меркель Германы канцлерын хувиар албан ёсны сүүлчийн айлчлалаа Францад хийлээ. Елисейн ордонд болсон Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Ангела Меркель нарын уулзалтаар хэлэлцсэн гол сэдэв нь Афганистаны хямрал, Европын аюулгүй байдал байлаа.

Үүний зэрэгцээ Афганистан дахь НАТО-гийн цэргүүдийг гаргах, терроризмын эсрэг хийж буй тэмцлийн талаар хөндөж хэлэлцжээ.

Германд 10-аад хоногийн дараа парламентын сонгуулийн санал хураалт болох гэж байна. Сонгуулийн дараа Ангела Меркель канцлерийн бүрэн эрхээ шилжүүлэн өгөх төдийгүй их улс төрийн тавцангаас бүрэн мөсөн буухаар төлөвлөж байгаа юм.

Хуваалцах