Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ангела Меркель: Грек улс санхүүгийн зах зээлд эргэн ирнэ гэж найдаж байна

Грек улс санхүүгийн зах зээлд эргэн ирнэ гэж найдаж байгаагаа Германы Канцлер Ангела Меркель илэрхийллээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ангела Меркель: Грек улс санхүүгийн зах зээлд эргэн ирнэ гэж найдаж байна
Ангела Меркель: Грек улс санхүүгийн зах зээлд эргэн ирнэ гэж найдаж байна. Зураг: МҮОНРТ

Грек улс санхүүгийн зах зээлд эргэн ирнэ гэж найдаж байгаагаа Германы Канцлер Ангела Меркель илэрхийллээ. Тэрбээр пүрэв гарагт Грект айлчлахаар очоод байна.

Ангела Меркель Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрастай уулзсаныхаа дараа “Грек улс өнгөрсөн онд хэрэгжүүлсэн олон тэрбум еврогийн хөтөлбөрөөсөө эдийн засгаа сэргээн, хөрөнгийн зах зээлд эргэн ирнэ гэж найдаж байна. Энэ улс хөл дээрээ зогсож, хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгож чадна” гэж сэтгүүлчдэд хэлсэн байна.

2010 онд болсон санхүүгийн хямралын улмаас Грек улс хөрөнгийн зах зээлээс хасагдсан байдаг. Харин энэ онд бондын арилжаанаас 5-7 тэрбум еврогийн хөрөнгө босгож, зээлдэгчийн хувиар эргэн ирнэ гэж төлөвлөж байна.

Харин Германы Канцлерийг пүрэв гарагт Афин хотод очиход хотын иргэд эсэргүүцэл илэрхийлсэн байна.

Хуваалцах