Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ангела Меркель улс төрийг орхих төлөвлөгөөтэй байна

Германы канцлер Ангела Меркель ирэх 2021 оны бундестагийн сонгуулийн дараа улс төрийг орхих төлөвлөгөөтэй байгаагаа зарлалаа. Өөрөөр хэлбэл тэрбээр дахиж

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ангела Меркель улс төрийг орхих төлөвлөгөөтэй байна
Ангела Меркель улс төрийг орхих төлөвлөгөөтэй байна. Зураг: МҮОНРТ

Германы канцлер Ангела Меркель ирэх 2021 оны бундестагийн сонгуулийн дараа улс төрийг орхих төлөвлөгөөтэй байгаагаа зарлалаа. Өөрөөр хэлбэл тэрбээр дахиж Засгийн газрын тэргүүний суудалд өрсөлдөхгүй гэсэн үг юм.

“Мэдээж би улс төрийн хүн хэвээр үлдэнэ. Гэхдээ улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй” гэж тэрбээр “Остзэецайтунг” сонины уншигчтай хийсэн уулзалтынхаа үеэр мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр Европын холбооны албан тушаалыг ч сонирхохгүй, бүх суудлыг аль хэдийнэ хуваарилчихсан гэсэн байна.

Германы канцлер Ангела Меркель сүүлийн үед албан ёсны арга хэмжээний үеэр дагжин чичирч, эрүүл мэндийн хувьд асуудалтай байгаа билээ. Гэсэн хэдий ч тэрбээр канцлерын үүргээ биелүүлж чадна гэж мэдэгдсэн юм.

Хуваалцах