Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ангийн шалгалт хийгдэж байна

МХЕГ-ын даргын баталсан 01/26 дугаартай удирдамжаар аймгийн МХГ-аас Норовлин, Батноров, Жаргалтхаан,Биндэр сумдад хийсэн шалгалтаар 8 иргэний гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх заалтаар 10 тарвага хууль бусаар агнасаныг хураан авч 1950.0 мянган төгрөгийн торгууль шийтгэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ангийн шалгалт хийгдэж байна
Ангийн шалгалт хийгдэж байна. Зураг: МҮОНРТ

МХЕГ-ын даргын баталсан 01/26 дугаартай удирдамжаар аймгийн МХГ-аас Норовлин, Батноров, Жаргалтхаан,Биндэр сумдад хийсэн шалгалтаар 8 иргэний гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх заалтаар 10 тарвага хууль бусаар агнасаныг хураан авч 1950.0 мянган төгрөгийн торгууль шийтгэл, 4052.0 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан.

Мөн Дэлгэрхаан сумын иргэн Д.Цогтбаатар, Хэнтий аймгаас Улаанбаатар хот руу нийтийн тээврийн хэрэгслээр тарвага тээвэрлэсэн зөрчлийн асуудал Нийслэлийн МХГ-аас шилжиж ирснийг зөрчлийн хэрэг үүсгэн Прокурорын мэдээллийн санд бүртгүүлэн шалгаж байна.

Эх сурвалж: Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Хуваалцах