Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Англи халдвар нэмэгдэж байгаа ч цар тахлын эсрэг хязгаарлалтаа цуцаллаа

Их Британийн засгийн газар ковид19 цар тахлын халдвар эрчимтэй өсөж байгаатай холбоотой болгоомжлол, шүүмжлэлийн дунд өнөөдрөөс эхлэн Англид цар тахлын эсрэг хязгаарлалтыг цуцлаж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Англи халдвар нэмэгдэж байгаа ч цар тахлын эсрэг хязгаарлалтаа цуцаллаа
Англи халдвар нэмэгдэж байгаа ч цар тахлын эсрэг хязгаарлалтаа цуцаллаа. Зураг: МҮОНРТ

Их Британийн засгийн газар ковид19 цар тахлын халдвар эрчимтэй өсөж байгаатай холбоотой болгоомжлол, шүүмжлэлийн дунд өнөөдрөөс эхлэн Англид цар тахлын эсрэг хязгаарлалтыг цуцлаж байна. Өнөөдрөөс Англид олон нийтийн газар амны хаалт зүүх зэрэг олон дүрэм журмыг мөрдөхгүй болж байна.

Их Британид зөвхөн бямба гарагт коронавирусний халдварын 54 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн. Засгийн газар нь цар тахлын халдварт тохиолдлын тоо цаашид өсөж магадгүй, гэхдээ вакцинжуулалт халдвар аваад хүндрэх эрсдлийг бууруулж байна гэж дүгнэжээ. Мөн ард иргэд нь ч халдвар нэмэгдэх вий гэж болгоомжилж байна. судалгаанд оролцогчдын 60 хувь нь хөл хорио хязгаарлалтуудыг цуцлаж байгаад ихээхэн болгоомжилж байгаагаа илэрхийлжээ.

Лондон хотын дарга Садик Хан нийтийн тээвэрт заавал амны хаалт зүүх журмыг үргэлжлүүлэн мөрдөнө гэдгээ мэдэгдээд байна. Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон өнгөрсөн бямба гарагт халдвартай нь илэрсэн эрүүл мэндийн сайдын ойрын хавьтал болсон учраас өөрийгөө тусгаарлажээ.

Хуваалцах