Англи хэлний бүх багшийг гадаадад сургажээ
Өмнөговь аймагт "Зөгийн үүр" дэд хөтөлбөр гурав дахь жилдээ хэрэгжиж байна.
Мэдээллийн алба

Өмнөговь аймагт "Зөгийн үүр" дэд хөтөлбөр гурав дахь жилдээ хэрэгжиж байна. Энэхүү хөтөлбөр нь салбар бүрийн төлөөллийг гадаадын аль нэг улсаас сайн туршлагыг судлуулж ирээд аймаг орон нутагтаа ажиллуулдаг хөтөлбөр юм.
Сумдын ЕБС-ийн англи хэлний 11 багшийг Филиппин улсад гурван сарын хугацаанд онол арга зүй, хэл яриа, заах арга зүйг сайжруулах чиглэлээр суралцуулахаар өнөөдөр хамтран ажиллах гэрээг байгуулсан байна.

Сургалтын төлбөр, байр хоол бүх зардлыг "Зөгийн үүр" хөтөлбөрөөс санхүүжүүлэх юм байна. Өмнөговь аймгийн ЕБС-ийн бүх багшийг гадаадад мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх урт болоод богино хугацааны сургалтад 100 хувь хамрууллаа.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ


















