Англи Шивээ-Овоогийн уурхайд тоног төхөөрөмж нийлүүлнэ
Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант Улсаас манай улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Катрин Арнолд Говьсүмбэр аймагт ажиллажээ.
Мэдээллийн алба
Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант Улсаас манай улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Катрин Арнолд Говьсүмбэр аймагт ажиллажээ. Англи улс ГовьСүмбэр аймагтай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахаас гадна Шивээ-Овоогийн уурхайд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр болжээ.
Шивээ-Овоогийн уурхайг түшиглэн эрчим хүч үйлдвэрлэх цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа. Хэрвээ энэ ажил эхэлвэл станцын зарим тоног төхөөрөмжийг Английн компаниудаас хангах боломжтой гэж элчин сайд үзэж байна. ИБУИНВУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катрин Арнолд “Манай 2 улсын хооронд харилцан ашигтай хамтын ажиллагааны олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа. Гэхдээ бид хамтын ажиллагаагаа илүү өргөн хүрээнд явуулахын тулд өнөөдөр Говьсүмбэр аймагт ажиллаж байна. Ямар ч байсан бид ирэх оноос хэрэгжиж эхлэх Шивээ-Овоогийн эрчим хүчний үйлдвэрийн зарим тоног төхөөрөмжийг манай талаас нийлүүлэх талаар хэлэлцээ хийлээ” гэж ярилаа.
Ирэх оны нэгдүгээр сард Английн ЭСЯ-наас уул уурхай, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл эрхлэгчдийн олон улсын форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөөд буй юм байна.


















