Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Англиас авч ирэх хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлуулна

ОХУ-ын нэрт уран барималч Даш Намдаковын “Чингис хаан” бүтээлийг Англи улсаас авчрахаар болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Англиас авч ирэх хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлуулна
Англиас авч ирэх хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлуулна. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын нэрт уран барималч Даш Намдаковын “Чингис хаан” бүтээлийг Англи улсаас авчрахаар болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Гурван сая еврогоор үнэлэгдэж байгаа уг бүтээлийг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ өөрийн хөрөнгөөр худалдан авч, улсын сан хөмрөгт шилжүүлж байгаа юм.

Эзэн богд Чингис хааны энэхүү хөшөө, баримлыг эх орондоо авч ирэх, Монголын ард түмний хүртээл болгохын тулд уг бүтээлийг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж Засгийн газраас холбогдох Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн барьсныг өчигдөр чуулганаар эцэслэн баталлаа. Ингэснээр уг хөшөөг ямар нэг татваргүйгээр УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ өөрийнх нь үнэ болох гурван сая еврог төлж эх орондоо авчирч байна. Уг хөшөөг Монголд авчирсны дараа Чингисийн талбай дээр Сүхбаатарын хөшөөний оронд байрлуулна гэх цуурхал тарсан ч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт үгүйсгэсэн. Харин өчигдөр чуулганы нэгдсэн хуралдааны үеэр уг хөшөөг ард иргэдэд үзүүлэх үүднээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлуулахаар болсон гэдгийг хэлсэн юм.

Дашрамд дурдахад, дэлхийд ганцхан энэ хосгүй бүтээлийг 2012 оны Лондоны зуны Олимпын наадмаар байршуулсан байсан бөгөөд БНХАУ, ОХУ, АНУ зэрэг улс орнуудаас худалдан авах санал гаргаж байжээ.

Хуваалцах