Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Англид автомашины ховор дугаарыг 306 мянган ам.доллараар худалджээ

Англид автомашины ховорт тооцогдох дугаарыг 306 мянган ам.доллараар худалдсан байна. Эй Жи 1 хэмээх энэ дугаарыг дуудлагаар худалдсан нь ийнхүү хамгийн өндөрт тооцогдох үнэд хүрчээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Англид автомашины ховор дугаарыг 306 мянган ам.доллараар худалджээ
Англид автомашины ховор дугаарыг 306 мянган ам.доллараар худалджээ. Зураг: МҮОНРТ

Англид автомашины ховорт тооцогдох дугаарыг 306 мянган ам.доллараар худалдсан байна. Эй Жэй 1 хэмээх энэ дугаарыг дуудлагаар худалдсан нь ийнхүү хамгийн өндөрт тооцогдох үнэд хүрчээ. Английн Умард Иоркшир гүнлэгийн цагдаагийн газраас энэ дугаарыг дуудлага худалдаанд оруулсан байна. Энэ дугаарын хамгийн анхны эзэмшигч нь 1907 онд цагдаагийн дарга, хурандаа, сэр Роберт Боуэр гэгч юм байна.

Умард Иоркширийн цагдаагийн газрын комиссар Жули Маллиганы орон нутгийн хэвлэлд мэдээлснээр бол автомашины энэхүү дугаар нь түүхийн гэрч төдийгүй энэ дугаарыг худалдсан мөнгөөр Норталлертонд цагдаа нарын дурсгалд зориулсан цэцэрлэг хүрээлэн барихад зарцуулахын зэрэгцээ, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах санд ч хандивлахаар төлөвлөсөн байна.

Хуваалцах